Хяргас суманд голын гольдрил дээр алт олборлож байсанг таслан зогсожээ
"Дэлхийн Монгол-Ногоон Нэгдэл", "Босоо Хөх Монгол" ТББ хамтран Увс аймгийн Хяргас суманд голын голдрил дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, алт олборлож байсан Хятадын хөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагааг зогсоосон талаар мэдээлэл хийлээ.
Увс аймгийн Хяргас суманд Хятадын хөрөнгө оруулалтай “Цэрэнбадам” гэх компани ашиглалтын тусгай зөвшөөөрлийг өнгөрсөн онд 30 жилээр авч, Марцын голын гольдролд алтны олборлолт хийж байжээ. Тус суманд байх Марцын гол нь хавар, намарт урсаад бусад үед шургадаг бөгөөд нутгийн ард иргэд тус гол дээр алтын олборлолт хийж байгааг эсэргүүцэж тус ТББ-уудад ханджээ.
Тэд энэ сарын таванд Увс аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргатай уулзаж, “Цэрэнбадам” компанид шалгалт явуулах хүсэлт тавьсан юм байна. мэргэжлийн газрын дарга Ч.Орчлон уг хүсэлтийг хүлээн авч, шалгалт хийлгэхээр хариуцсан байцаагчаа явуулж шалгалт хийлгэжээ.
Шалгалтын үеэр тэд тус компанийн уурхайд ажиллаж байсан усан бууг лацадсан байна. Түүнчлэн экватор, ковш, хоёр машиныг лацадсан аж.
Шалгалтын үеэр тэд тус компанийн уурхайд ажиллаж байсан усан бууг лацадсан байна. Түүнчлэн экватор, ковш, хоёр машиныг лацадсан аж.
“Цэрэнбадам” комданийн хувьд 100 хувь хятадын хөрөнгө оруулалтай бөгөөд алт олборлох зөвшөөрөл, бусад шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлсэн байсан нь ашиглалтын талбай нь урт нэртэй хуулиар хориглосон газрыг хамарч байаа учир бүгд хууль бусаар бүрдүүлсэн бичиг баримт хэмээн тэд үзэж байгаагаа энэ үеэр онцолж байлаа.
Увс аймгийн Хяргас сумын Марцын голын орчим нутгийн иргэд, удирдлагуудын ямар ч зөвшөөрөлгүй алт ухаж буй нь:
-Үндсэн хууль
-Газрын тухай хууль
- Ашигт малтмалын тухай хууль
- Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль зэрэг олон хуулийн олон зүйл заалтыг зөрчиж байгаа асуудал бөгөөд тус "Цэрэнбадам" ХХК-ийг нутгийн иргэд шүүх, хяналтын байгууллагуудаар шалгуулахаар өргөдөл өгсөн байгаа гэв.