Г.Уянга, С.Ганбаатар гишүүн Ц.Мөнхбаяр нарыг эргэжээ
Ц.Мөнхбаярын хувьд энэ хугацаанд монгол бичиг сурч байгаа юм
2014.09.10

Г.Уянга, С.Ганбаатар гишүүн Ц.Мөнхбаяр нарыг эргэжээ

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр шүүхээс оноосон ялаа Өвөрхангай аймгийн Хорхорин дахь хорих ангид эдэлж буй.

Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардан галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй жагсаал зохион байгуулсан “Гал үндэстэн” холбооны гишүүдийг буруутгасан.

Өөрөөр хэлбэл, Хяналтын шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт долоо, Г.Болдбаатарт 6,1, Д.Төмөрбаатарт 10,6 , Ж.Ганболдод нэг  жилийн хорих ял, Н.Дашцэрэнд хоёр жилийн хорих ялыг тус тус оноосон. Харин Ж.Ганболд ялын хугацаа дуусч суллагдсан юм. 

Тэгвэл Г.Уянга, С.Ганбаатар гишүүн Ц.Мөнхбаяр нарыг эргэжээ.

Ц.Мөнхбаярын хувьд энэ хугацаанд монгол бичиг сурч байгаа юм. Харин Ерөнхийлөгчид хандсан захидлаа монгол бичгээр бичсэн байна.

Тэрбээр хоёр гишүүнийг эргэх үед “Төрдөө, төрийнхөө тэргүүнийг хүндэтгэж заавал монгол бичгээрээ хандмаар санагдаад захидал бичиж байна. Сайн сураагүй ч монголоороо бичлээ” гэсэн байна.