Х.Бат-Ялалт: Хууль зүйн салбарыг удирдана гэдэг хууль зөрчихийн нэр биш
Хууль зүйн дэд сайд нь хариуцлага хүлээж байхад нь салбарын сайд болон Ерөнхий сайд ямар ч хариуцлага хүлээхгүй байна гэж иргэдийн төлөөлөл үзэж байна.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэгт холбоотой асуудлаар Олон улсын Интерпол руу захиа бичсэнээр албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж эрэн хайх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэж үзэн гурван шатны шүүхээр буруудаж хоёр жил улс төрийн алба хашихгүй байх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 63 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгуул төлөхөөр болсон байдаг.
Мэдээж энэ бол улс төрийн эрх мэдэлтэнд хариуцлага тооцож байгаа сайшаалтай хэрэг боловч яг үүнтэй ижил эрх мэдлээрээ далайлган мөрдөн байцаагчийн үгийг үл тоон хорих ангид байгаа зөвлөхтэйгөө уулзсан ерөнхий сайд, хууль зүйн сайд нарт хариуцлага хүлээлгэсэнгүй.
Хэдий тухай үед буруутгасан ч хариуцлага тооцоогүй нь хууль зүйн салбар иргэдийнхээ өмнө эрх тэгш үйлчлэх зарчмаа няцааж байна гэж үзлээ.
Харин энэ талаар Иргэдийн Шударга Шүүх төрийн бус байгууллагын захирал Х.Бат-Ялалт “Хууль зүйн сайд нь уулзахыг хориглосон байхад Ерөнхий сайд нь очиж саатуулсан хүнтэй уулзсан хэрэг бол саяны Э.Эрдэнэжамъянгийн хэрэгтэй адилхан юм. Үүнийг хуулийн байгууллага нь шалгаасай гэж хүсэж байна.” гэж байр сууриа илэрхийллээ.
Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү