Ц.Мөнхбаярын ардах асаалттай танк
2014.06.25

Ц.Мөнхбаярын ардах асаалттай танк

"Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын ард асаалттай танк шиг байж чадна гэдгээ илэрхийлэв.

Тэрбээр "Ц.Мөнхбаяр аа, чи эр хүн байлаа.  Ард чинь чамайг дэмжих олон хүн бий. Илүү их тэмцэл хийх эрч хүчтэй гарч ирээрэй" хэмээн "аав"-ынд хоригдож буй нөхөртөө урам өгөв. Мөн тэрбээр "Эрүүгийн хариуцлага гэдэг бол хүнийг муу муухай бодсоны төлөө хүлээлгэдэг хариуцлага.

Ц.Мөнхбаярт ийм санал бодол байсан уу гэдгийг монголчууд мэдэж байгаа" хэмээн иргэний нийгмийн байгууллагуудын нэгдсэн "Мөнхбаяр нарыг цагаатгах ёстой" гэсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.