Г.Баярсайхан ОХУ-ын Төрийн думын Байнгын хорооны дарга М.В.Слипенчуктай уулзав
Г.Баярсайхан ОХУ-ын Төрийн думын Байнгын хорооны дарга М.В.Слипенчуктай уулзав
2014.09.04

Г.Баярсайхан ОХУ-ын Төрийн думын Байнгын хорооны дарга М.В.Слипенчуктай уулзав

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан ОХУ-ын Төрийн думын гишүүн, Төрийн думын Байгалийн нөөц, байгаль орчин ба эклогийн асуудлаарх байнгын хорооны орлогч дарга М.В.Слипенчукыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

М.В.Слипенчук нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалд багтсан юм.
Уулзалтад Байнгын хорооны дарга Г.Баярсайханы хамт УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн  Д.Ганбат, С.Одонтуяа нар байлцлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Төрийн думын гишүүн М.В.Слипенчукыг Монгол Улсад айлчилж буйд талархал илэрхийлээд, хоёр орны байнгын хороодын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Мөн Монгол, ОХУ хамтран Мод боловсруулах үйлдвэр байгуулах, хамтран ажиллах талаар хэлэлцсэн. Манай улс ОХУ-аас мод, гуалин их хэмжээгээр импортолдог. Ойн модны нөөц ихтэй хойд хөршөөс мод импортолж авах нь манай орны хувьд ойн санг нэмэгдүүлэх, байгаль хамгаалах ач холбогдолтой гэж үзэж буй юм.

Түүнчлэн уулзалтын үеэр хоёр орны хил дамнасан гол мөрний эхийг хамгаалах асуудлаар санал солилцлоо.