Л.Энх-Амгалан: Монгол Улсаас дэлхийн багш төрөх болтугай
2021.12.28

Л.Энх-Амгалан: Монгол Улсаас дэлхийн багш төрөх болтугай

Багшийн Нобелийн шагнал хэмээн нэрлэгддэг 1 сая долларын шагналын сантай (Global Teacher Prize) “Дэлхийн шилдэг багш” шалгаруулах үйл ажиллагааг Английн “Варки” сан 7 дахь жилдээ зохион байгуулж, 121 орноос 8,000 гаруй багш оролцож байна.

Багшийн хөгжлийг дэмжих боловсрол сан, БШУЯ, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний хороотой хамтран Монгол багшийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, тэдний заах арга барил, бүтээлч үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор 630 багшаас шилдэг 50 багшийг 9 шүүгчийн хөндлөнгийн үнэлгээгээр шалгаруулж, сүүлийн шатанд шалгарсан

  1. Улсын тэргүүний 1-р сургуулийн бага ангийн багш Чимэдийн Энхтуяа,
  2. Говь-Алтай аймгийн 1-р сургуулийн Түүх нийгмийн ухааны багш Намширын Нарантуяа,
  3. Говь-Алтай аймгийн 1-р сургуулийн Монгол хэл, Үндэсний бичиг, уран зохиолын багш Лхагвасүрэнгийн Наранжаргал,
  4. Улсын тэргүүний 1-р сургуулийн Физикийн багш Начингийн Оюунчимэг,
  5. Дорнод аймгийн 12-р сургуулийн бага ангийн багш Донровын Оюумаа,
  6. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1-р сургуулийн Монгол хэлний багш Нямын Мөнхтогтох,
  7. Баянхонгор аймгийн Номундалай Цогцолбор сургуулийн математикийн багш Дугарсүрэнгийн Өлзийбаатар,
  8. Улаанбаатар, Монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн багш Жамбалын Мөнхсайхан,
  9. Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн биологийн багш Рэгзэдмаагийн Цэрэн-Очир,
  10. Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн Хувцас, дизайн, төрөлжсөн сургалтын багш Баяраагийн Бор нарт БШУ-ы сайд Л.Энх-Амгалан амжилт хүсэж батламж, зөөврийн компьютер хүлээлгэн өглөө.

Тэрбээр монголын 47.000 багшийн төлөөлөл болж “Дэлхийн Шилдэг багш-2022” шалгаруулалтад нэр дэвшиж буй эдгээр 10 багш нь Монголоос дэлхийд өрсөлдөх багш нарын үүд хаалгыг нээж буй анхдагчид гэдгийг онцлоод Монгол Улсаас дэлхийн багш төрөх болтугай гэв