2022.01.18
Х.Ганхуяг: Утаагүй түлшний лабораторийн төсвийн асуудлыг шийдэх хэрэгтэй
УИХ-ын ээлжит /2022,01,18/-ны өдрийн чуулганаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах тухай холбогдох материалыг танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
Утааны асуудал энэ жил хүнд байна. Ерөнхий сайдын бүрэн бүрэлдэхүүнээр нь хариуцлага тооцож байгааг дэмжиж байна. Төрийн албаны хууль дээр анхаарах хэрэгтэй. Дан дээлтэй сайд нарыг түр зуур ирж байгаа юм шиг ханддаг. Цаашдаа чадвартай хүнээ ажиллуулах тал дээр анхаарч ажиллах ёстой.
Утаагүй түлшний тал дээр технологийн горим алдсан уу, яасан юм бол гэсэн санаа зоволт байна. Цаашдаа лабораторийн хөрөнгө оруулалтыг шийдэж өгөх, туршилтаа өвөл болсны дараа биш өмнө нь туршилтаа хиймээр байна. Мөн үйлдвэрийг СХД-т биш хотоос зайдуу байршуулах тал дээр анхаарч ажиллаарай.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn