ТЕГ-ын архивын зарим нууц материалыг ил болгоно
2009.09.24

ТЕГ-ын архивын зарим нууц материалыг ил болгоно

ТЕГ-ын тусгай архивт хадгалагдаж байгаа нууц материалуудын заримыг нь олон нийтэд ил болгохоор холбогдох байгууллагууд судалгаа хийж эхэлжээ. Иргэд, эрдэмтэнд, судлаачид бодит үнэнийг ард түмэнд хүргэхийг тулд тус архивт судалгаа, шинжилгээ хийж баримт материалтай танилцахыг хүсдэг ч ихэнхдээ 1984 оноос өмнөх нь улсын нууцад хамаардаг.

Тиймээс 60-аас дээш жил хадгалагдсан архивын баримт сэлтийг нууцын зэрэглэлээс хасаж, нийтэд ил болгох талаар холбогдох арга хэмжээ авч байгаа аж. Түүгээр ч зогсохгүй ТЕГ-аас улсын нууцын жагсаалтад өөрчлөлт оруулах боломжтой эсэх талаар эрдэмтэн, мэргэд, архивын ажилтнуудыг дунд нээлттэй хэлэлцүүлэг хэлэлцүүлэг хийсэн байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.