2022.01.27

Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дорноговь аймаг 1-р байранд эрэмбэлэгдлээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын эдийн засгийн хөгжлийг тодорхойлж, Монгол Улс болон аймгуудын өрсөлдөх чадварын тайланг 10 дахь жилдээ танилцуулж, Дорноговь аймаг 100 оноогоор анх удаа тэргүүлснийг онцлон зарлалаа.

Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг

  • Эдийн засгийн тамир тэнхээ,
  • Засаглалын үр ашиг,
  • Бизнесийн орчин, хөрөнгө оруулалт,
  • Дэд бүтэц

гэх үндсэн 4 бүлгийн нийт 175 шалгуур үзүүлэлтээр тооцож шалгаруулжээ.

ДОРНОГОВЬ аймаг нь Монгол Улсын хэмжээнд 21 аймгаас:
- 2017 онд VIII байр,
- 2018 онд IV байр,
- 2019 онд III байр,
- 2020 онд II байр,
- 2021 онд I байранд эрэмбэлэгдэж, жилээс жилд эрэмбээ ахиулсаар иржээ.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нутгийн хөдөлмөрч ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын уйгагүй зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр аймгийн бүтээн байгуулалтад жинтэй хувь нэмэр оруулсан та бүхэндээ баярлаж талархсанаа илэрхийлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөсөн байна

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn