2022.01.27
Монгол Улсын аваргууд тодорлоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар улсын аварга малчин, саальчин, тариаланчид тодорлоо.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ буянт мал сүргээ өсгөн үржүүлж, будаа тариагаа арвин их ургуулсан нутгийн сайчууддаа баяр хүргэлээ.
“УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-ААР:
- Булган аймгийн Гурванбулаг сумын Тогоо багийн малчин Дашдэндэвийн Цэлхаасүрэн
- Орхон сумын Халиун багийн малчин Ёндонжамцын Мандах
- Хутаг-Өндөр сумын Хантай багийн малчин Гэндэнжамцын Баасанжаргал
- Бүрэгхангай сумын Дэрст багийн малчин Нувааны Эрдэнэбат
- Дашинчилэн сумын 2 дугаар багийн малчин Содномын Бүрэн
“УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН”-ААР:
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн саальчин Ганбаатарын Бямбасүрэн
“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-ООР:
- Булган аймгийн Баян-Агт сумын “Актив агро” ХХК
- Булган аймгийн Рашаант сумын “Ти эн эс эн ти” ХХК
“УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”-ААР:
- Булган аймгийн Сэлэнгэ сумын “Ингэт толгой” ХК-ийн механикжуулагч Могойторын Сүхбаатар
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Булган буудайн түрүү” ХХК-ийн механикжуулагч Алтангэрэлийн Батсайхан
нар шалгарлаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn