Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллана
2022.01.27

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллана

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 7 удаа хуралдаж, Байнгын хорооны 8 тогтоол баталж, 2 хяналт шалгалтын тайлан, мэдээлэл сонслоо.

Байнгын хорооноос Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан 3 удаа, Дэд ажлын хэсэг 4 удаа хуралдаж, хуулийн хэрэгжилтийн явц, цаашид анхаарах асуудлаар санал, дүгнэлт боловсруулан ажиллаж байна.

Ажлын хэсгийн зүгээс цаашид анхаарах асуудлыг нарийвчлан судлан боловсруулж санал, дүгнэлтдээ тусган Байнгын хорооны хуралдаанаар танилцуулж Засгийн газарт чиглэл өгүүлэх, УИХ-ын эрх хэмжээний хүрээнд эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллана.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn