2022.01.21
ИЦББ-ын хороо бусад хороотой хамтран хуралдаж шинэ жишгийг нэвтрүүллээ
Инновац, цахим бодлогын байнгын хороо 2021 оны Улсын Их Хурлын Намрын ээлжит чуулганы хугацааны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.Байнгын хороо Намрын ээлжит чуулганы хугацаанд дангаараа 1 удаа, бусад байнгын хороодтой хамтран 7 удаа хуралдаж 9 хуулийн төслийг хэлэлцүүлэн батлууллаа.
Нэн тэргүүнд Цахим хөгжлийн дэд бүтцийг тодорхойлох эрх зүйн орчныг бий болгож 5 хуулийн төслийг баталлаа. Бид дангаараа хуралдахаас илүүтэй, тал бүрээс нь няхуур ярилцаж, хэлэлцэхийг зорьж Хууль зүйн, Эдийн засгийн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодтой хамтран хуралдаж шинэ жишгийг нэвтрүүллээ.
Дүгнэн харахад, Алсын Хараа - 2050 хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хүрээнд Цахим засаглал, Цахим үндэстэн болох зорилго нэг алхам урагшилж төрийн үйлчилгээ цахимжих технологийн болоод эрх зүйн орчин бүрдлээ. Одоо бид хуулиа мөрдүүлж, хуулийн хэрэгжилтийг дээд зэргээр хангаж чадвал зорилтдоо хүрэхэд ойрхон байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn