
2022.02.09
Засгийн газрын хуралдаанд Хөгжлийн банктай холбоотой асуудал танилцууллаа
Засгийн газрын ээлжит хураалдаан 2022 оны хоёрдугаар сарын 9-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд зөвшилцөх, хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнээс шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг эрчимжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.
· Хөгжлийн банктай холбоотой асуудлаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийсэн байна.