МҮЭ-ийн холбоо ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авлаа
2022.01.20

МҮЭ-ийн холбоо ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авлаа

Уулзалтаар МҮЭ-ийн холбооноос хөдөлмөр нийгмийн хамгаалал, хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах чиглэлээр явуулж буй үйл ажиллагаа, бодлого чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч санал солилцлоо.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат ХБНГУ-ын Фридрих Эбертийн сантай олон жил үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд саяхан болж өнгөрсөн МҮЭ-ийн холбооны 23 дугаар их хурлаас батлагдсан хөгжлийн хөтөлбөрийн гол зорилтуудыг танилцуулж 2022 онд хамтран ажиллах таван чиглэлийг танилцуулав.

МҮЭ-ийн холбоо аливаа төсөл хөтөлбөрийг илүү хүртээмжтэй ил тод, холбооны гол үйл ажиллагаа руу чиглүүлж, удирдлагын баг болон тэргүүлэгчид, гишүүн байгууллагуудаас санал авч шийдвэрлэх бодлого баримталж байна. Үүнд: Хүний эрх, ҮЭ-ийн эрхийн асуудлаар эрхийн хороо байгуулж ажиллуулахад хамтран ажиллах, ҮЭ-ийн үйл ажиллагааг цахимжуулах, платформыг хөгжүүлэх, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх албан бус хувийн хэвшилд зохион байгуулах, хүний нөөцийг чадавхжуулах, нийгмийн даатгалын багц хууль, ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийн шинэчлэл хийх, хөдөлмөрийн хуулийн сургалт сурталчилгаа явуулмаар байгаагаа илэрхийллээ.

ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн Монгол улсыг хариуцсан суурин төлөөлөгч Бенедикт Ивановс: МҮЭ-ийн холбоотой хамтран ажиллах хүрээнд тодорхой чиглэлүүдээр дэмжиж хамтран ажиллахад цаг үеэ олсон чухал саналууд болохыг онцолж, ҮЭ-ийн шинэчлэл өөрчлөлт, нийгэмд манлайлах, залуучууд, хувийн хэвшилд ажиллах, цахим хөгжлийг дэмжих чиглэлээр ойрын хугацаанд дахин уулзаж, нарийвчилсан ажлын төлөвлөгөө гаргаж хамтран ажиллахад бэлэн байна гэлээ.