2022.01.29

Ж.Нарантуяа: Засаг захиргааны харьяалал харгалзахгүй төрсний бүртгэлийг хийдэг

Гадаад улсад төрсөн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэхдээ Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газарт хандаж бүртгүүлдэг байна. Эцэг эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын харьяат, эсвэл хоёулаа гадаад бөгөөд манай улсад хүүхэд нь төрсөн бол Улсын бүртгэлийн ерөнхий газар болон орон нутаг дахь улсын бүртгэлийн хэлтэст хандах боломжтой.