Гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр холбогдох байгууллагууд уулзаж санал солилцлоо
2022.02.16

Гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр холбогдох байгууллагууд уулзаж санал солилцлоо

НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт Нийслэлийн дүүргүүдийн засаг даргын нийгмийн салбарын асуудал хариуцсан орлогч нартай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөл, болон Хүүхдийн хууль зүйн хорооны 2021 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг танилцуулж, 2022 онд  Гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр хэрхэн ажиллах тухай санал солилцож, шинээр батлагдсан “Хүүхэд хамгааллын” 13 журам, Нийгмийн ажил үйлчилгээний нийтлэг шаардлага MNS 6949 2021 стандартыг танилцуулан , “НАМС”, “ ЭЙБЛ “, " 108 ", " E-Tuslamj " зэрэг  системийг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлж ажиллах талаар мэдээлэл солилцлоо.

Уг уулзалтанд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө. Ган-Өлзий,  Нийслэлийн есөн дүүргийн нийгмийн салбарын асуудал хариуцсан орлогч нар оролцлоо.