МҮЭ-ийн холбооноос бүх төрлийн зээлийн хүүг 1,5 хувьд хүргэж бууруулахыг шаардлаа
2022.02.18

МҮЭ-ийн холбооноос бүх төрлийн зээлийн хүүг 1,5 хувьд хүргэж бууруулахыг шаардлаа

МҮЭ-ийн холбооноос бензин шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн цаг үед хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг бууруулах, албан шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж байгаагаа өнөөдөр /2022.02.18/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Хэрэглээний бүх төрлийн зээлийн хүүг доод тал нь 1,5 хувьд хүргэж бууруулах шаардлагатай. Учир нь зарим эрх мэдэлтнүүд Хөгжлийн банк, ЖДҮ-ийн сангаас 3%-ийн зээлийг тэрбум тэрбумаар нь авчихаад хүүлж амьдардаг. Ийм шударга бус байдал Капитал банкнаас үүсэлтэй. 240 гаруй тэрбум Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулж, зарим хүмүүс зээл аваад төлөөгүй. Үүний урхаг нь НД-ын шимтгэлийг 5%-аар өсгөх байсныг 3%-аар өсгөсөн. Үлдэгдэл 2%-ийг МҮЭ-ийн холбооноос хамтын тэмцэл өрнүүлсний дүнд нэмэгдүүлээгүй. Ийм бусармаг байдлыг үндсээр нь цэгцлэх ёстой. Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүсийг өөрсдөөр нь төлүүлэх хэрэгтэй гэв.

Иргэд өрхийн хэрэглээ нь хүрэхгүйн улмаас зээлээр амьжиргаагаа залгуулж, өндөр хүүнд дарлагдаж байна. Ийм учраас МҮЭ-ийн холбооноос УИХ, Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд энэ сарын 28-ны дотор дээрх асуудлыг шийдвэрлэхийг шаардсан шаардлага хүргүүлж байна гэлээ.