2022.02.18
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Зээлийн хүү бууруулах хуулийн төсөл өргөн барина
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ирэх хаврын чуулганаар банкны зээлийн хүүг бууруулах асуудлаар нэр бүхий гишүүдтэй хамт хуулийн төсөл өргөн барихаар бэлтгэж байгаагаа мэдэгдлээ.
Тэрээр өмнө нь хүү бууруулах тухай хуулийн төсөл яригдаж байсан ч хэсэг яригдаад намжсан, энэ хуулийг батлуулахын тулд тууштай зүтгэнэ гэдгээ илэрхийллээ.
Цалингийн зээл, малчины зээл, ипотекийн зээлгүй хүн манай улсад ховор. Гэтэл зээлийн хүү нь дэлхий дээр хаана ч байхгүй өндөр. Ихэнх улс орнууд зээлийн хүүгээ бууруулсан хуультай байдаг. Мөн мөнгө хүүлэгчдийн эсрэг хууль ч байх нь бий. Дэлхийн 180 улсаас 12 нь банкны зээлийн хүү 20-иос дээш давсан байдаг юм байна, Тэдний нэг нь Монгол улс. Энэ 12 улсын дундаас манайхтай хамгийн төстэй нь Киргиз улс юм. Гэтэл хэдхэн жилийн өмнө зээлийн хүүгийн тухай хууль гаргаж, хүүгээ бууруулсан ажээ.