2022.02.28
Архуст суманд 40 ортой шинэ дотуур байр ашиглалтад орлоо
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллаж байна. Архуст суманд 40 ортой шинэ дотуур байр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдан, өнөөдөр ашиглалтад орж малчид, тариаланчдын хүүхдийн нийгмийн баталгаа хангагдан, тав тухтай орчинд сурч боловсрох боломж бүрдлээ.
Хуучин байр нь 1984 онд баригдан, 1990 оноос хойш 25 ортой дотуур байрын зориулалтаар ашиглагдаж ирсэн бөгөөд нүхэн жорлонтой юм. Шинэ дотуур байрын хувьд сүүлийн үеийн чанар стандарт, эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан, тасаг бүрдээ ариун цэврийн өрөө, душтай гэдгээрээ давуу талтай юм. Шинэ байрын тохижилттой холбогдуулан сум, орон нутаг, сургуулийн удирдлагуудаас ирүүлсэн хүсэлтийг БШУ-ны сайдад уламжлан, 15 нэр төрлийн 31,2 сая төгрөгийн үнэ бүхий тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжийг шийдвэрлүүлэн өглөө.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn