2022.03.03
Цэнгээнт бүжгийн сургалтад урьж байна
“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян хоёрдугаар сарын 16-ны өдрөөс орон даяар эхэлсэн. Тус аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийн байранд эрүүл мэндийн дасгал болон шугаман цэнгээнт бүжгийн сургалтыг өдөр бүр 15:00 цагаас зохион байгуулахаар болсныг дүүргийн засаг дарга Н.Алтаншагай мэдээлэв.
Сургалтыг нийтийн цэнгээнт бүжгийн мэргэжлийн дасгалжуулагч багш нар заах юм. Цэнгээнт бүжгийн сургалтад хамрагдахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 88280606, 91112550 утас руу холбогдон авах боломжтой.