413 дугаар ангийн спорт цогцолборыг засварлалаа
2022.01.17

413 дугаар ангийн спорт цогцолборыг засварлалаа

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 413-р ангийн спорт цогцолборыг засварлаж, ашиглалтад орууллаа. Уг засварын санхүүжилтийг Сэлэнгэ аймгийн Волейболын холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат шийдвэрлэсэн юм.

Тэрээр "Тамирчин хүн амжилт гаргах нэг хөшүүрэг нь бэлтгэл сургуулилт хийх сайн орчин юм. Тус зааланд бэлтгэл хийдэг тамирчин хүүхдүүд U16 УАШТ-ээс эрэгтэй баг алт, эмэгтэй баг мөнгөн медаль хүртсэн амжилтаар шинэхэн орчин бүхий заалаа мялааж байна" хэмээв.