2022.03.10

"Найрамдал" төслийн нээлт боллоо

Дархан-Уул аймгийн нийгэм, эдийн засгийн шинэлэг, тэгш хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих, Европын Холбоо - Монгол Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх "НАЙРАМДАЛ" төслийн нээлтэд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр оролцлоо.

Энэхүү төсөл нь 2022-2025 он хүртэл 3 жилийн хугацаатай хэрэгжинэ. Төслийн хүрээнд дараах зорилтот төслүүд хэрэгжих юм.

Үүнд:

  • Хамтын ажиллагааг өргөжүүлэх
  • Иргэдийн оролцоот засаглал
  • Европ-Дарханы Инновац, Энтрепренершип төв байгуулах
  • Дархан хотын дэд бүтэц, ногоон байгууламжийг сайжруулах зорилтот төслүүд багтаж байна.

Төсөл хэрэгжсэнээр сайн засаглалыг хэрэгжүүлж төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа сайжирч санхүү, хүний нөөц нэмэгдэх, Европын Холбооны хотуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх давуу талтай.

Төсөлд хамрагдах иргэд, бизнес эрхлэгчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байх бөгөөд төслийн түншлэгчээр Дархан-Уул аймгийн ЗДТГ, Зүүн өмнөд Европын нутгийн удирдлагын консорциум, ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи, бизнесийн сургууль ажиллана.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn