2022.03.04

Эрдэнэтчүүд 13А,Б маягтаар Улаанбаатарыг зорихоо больжээ

УИХ-ын гишүүн Д.Батлут тойрогтоо ажиллаж, иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна. Өнөөдөр /2022.03.04/ Баян-Өндөр, Жаргалант сумын бүх багийн иргэдтэй уулзаж тайлангаа танилцууллаа.

Иргэдтэй уулзалт хийж явахад Эрдэнэтчүүд 13А,Б маягтаар Улаанбаатарыг зорьдог асуудал үгүй болсонд олон хүн талархалтай байгаагаа илэрхийлжээ. Энэ бол улсын төсвийн гурван тэрбум төгрөгийн хөрөнгөөр БОЭТ Компьютерт томограф, Ангиографийн аппараттай болсны үр дүн аж.

Мөн иргэд “Шар хөтөл”-ийн авто зам төсөл, Эрдэнэт-Хялганат чиглэлийн авто зам, Автовокзал барихаар болсон зэрэг ажлуудад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.