2022.03.15

С:38, С:39 чиглэлийн автобусыг нэмж, хүртээмжийг нэмэгдүүллээ

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Жаргалмаа нар УИХ-ын хаврын чуулган эхлэхээс өмнө тойрогтоо ажилласан билээ. Энэ үеэр алслагдсан чиглэлд байрлалтай 65, 124, 152 дугаар сургуульд нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж муу байгааг иргэд хэлж, энэ асуудлыг шийдэх өгөхийг хүссэн юм.

Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу С:38, С:39 чиглэлийн автобусыг нэмж, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүллээ. Дээрх чиглэлд автобус нэмснээр сурагчид аюулгүй зорчих давуу тал үүсэж байгааг Б.Жаргалмаа гишүүн онцоллоо.

Тус сургуулийн автобус нь Сонгинохайрхан дүүргийн 3, 24, 26, 36, 41 дүгээр хорооны алслагдсан суурьшлын цэгүүдээс сурагчдыг 65, 124, 152 дугаар сургуульд хүргэх юм.

Тус чиглэл нь

  • -С:38 “Бумбатын рашааны эцэс 124 дүгээр сургууль-152 дугаар сургууль”
  • -С:39 “Улаанчулуутын эцэс-Алтан овоо 48 дугаар гудамж-65 дугаар сургууль -152 дугаар сургууль” хооронд хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх юм.