УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ны болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн асуудлаар уулзаж санал солилцлоо.
Нийтийн тээврийн үйлчилгээ бол хотын иргэдийн өдөр тутмын хэрэглээ, хотын соёлыг харуулдаг амин чухал асуудал. Автобусны буудлаас л олон зуун мянган иргэдийн ажил, амьдрал өрнөдөг. Хотын иргэдийн тохь тух болоод авто замын түгжрэлийг бууруулах нэг том хүчин зүйл нь нийтийн тээврийн үйлчилгээ.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Нийтийн тээврийн үйлчилгээний салшгүй хэсэг болох автобусны буудал, түүний тохижилт, жорлон зэрэг асуудалд анхаарал хандуулж, цаашид энэ чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Сануулахад, тэрээр ээлжит бус чуулганаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах үед уг асуудлыг хөндөж, дараах байр суурийг илэрхийлж байсан билээ.
"Олон төрөлт ухаалаг нийтийн тээвэр хэрэглээнд нэвтэрсэн байна". Энд нэг өрөөсгөл байна. Нийтийн тээвэр бол цогц менежмент байдаг. Хэдэн автобус нэвтрүүлэх тухай асуудал биш. Зорчигчдын ая тухыг хангасан ариун цэвэр, аюулгүй хангасан нийтийн тээврийн буудалтай болох асуудал чухал тавигдаж байгаа юм. Тэгэхээр "Олон төрөлт ухаалаг нийтийн тээвэр хэрэглээнд нэвтэрсэн байна" гэдгийг араас "Зорчигчдын Зорчигчдын ариун цэвэр, аюулгүй хангасан буудалтай байна" гэж томьёолох саналтай байна"