2009.10.02
Мансуурсан жолоочийг илрүүлэх багажтай болно
Согтуугаар автомашин жолоодох иргэдийн тоо өсчээ. Замын цагдаагийн газрынхан нийслэлд нэг шөнийн дотор л 60 гаруй согтуу жолоочийг илрүүлэн зохих арга хэмжээг авдаг байна. Гэтэл сүүлийн үед харахад мансуурсан байдалтай ч тусгай багажаар улээлгэхэд юу ч илэрдэггүй тохиолдол гарах болжээ. Цагдаагийнхан эл явдлыг хар тамхины төрлийн бодис болон сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл хэрэглэснээс үүдэлтэйг төвөггүй мэддэг ч яаж ч чаддаггүй байна. Тиймээс мансуурсан жолоочийг илрүүлэхэд шаардагдах багаж, төхөөрөмжтэй болох, хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах саналыг боловсруулан ХЗДХЯ-нд хүргүүлэхээр болжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.