Х.Нямбаатар: Авлигын хэргийн ялын бодлогыг чангатгана
2022.03.22

Х.Нямбаатар: Авлигын хэргийн ялын бодлогыг чангатгана

"Төрийн бүтээмжийн сэргэлт" хэлэлцүүлэг МҮХАҮТ-д эхэллээ. Хэлэлцүүлгийн эхэнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар илтгэл тавьж байна. Ирэх сард Төрийн ордонд болох Эдийн засгийн форумыг угтан, цуврал хэлэлцүүлэг болж байна. Өчигдөр эрчим хүчний салбарын сэргэлтийг хөндсөн хэлэлцүүлэг бүтэн өдрийн турш болсон юм.

Х.Нямбаатар сайд дараах мэдээллийг өглөө:
-Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл боловсруулна.


-Авлигын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгана.
-Төрийн хяналтын давхардсан тогтолцоог өөрчилнө. Гэхдээ төрийн хяналт шалгалтыг бүр мөсөн үгүй хийхгүй. МХЕГ байх ёстой.


-Төрийн бүтээмжийг шинэлэх ухаанчаар, судалгаанд үндэслэн өсгөнө.
-Тавдугаар сарын 1-нээс цахим шилжилттэй холбоотой хэд хэдэн хууль (Нийтийн мэдээллийн тухай хууль) хэрэгжиж эхэлнэ. ХУР системиийг ашиглан, төрийн байгууллагууд өөрт байгаа мэдээллээ хоорондоо хуваалцана. Төр мэдээллийг хадгалагчийн хувьд өөрт байгаа зарим мэдээллээ ил болгоно.


-ИМонгилиа.мн цахим хуудсаар 2.1 сая ширхэг лавлагааг иргэн, хуулийн этгээдэд өгөөд байна. Ингэснээр 30 тэрбум төгрөг хэмнэжээ. Хэдий чинээ хурдан цахим руу шилжинэ, бүтээмж тэр хэрээр өснө. Гэхдээ дөрьвөн төрлийн үйлчилгээг цахимаар өгөх боломжгүй. Гэрлэлтийн байдал, хурууны хээ бүртгэх, хилийн хориг тавиулсан иргэний авах үйлчилгээ гэ мэтийг тухайн иргэн биеэр очиж авахаас өөр аргагүй.


-Төр зөвшөөрлийн тоогоо бууруулна. Блокчэйн технологид суурилсан технологийг барилгын салбарт хэрэгжүүлэхэд энэ салбарын компаниудад ихээхэн ашигтай байна. Харин гарын үсэг зурдаг албан тушаалтнуудад энэ өөрчлөлт халтай. Авлига буурна гэж найдаж байна.


-Газрын дуудлага худалдаа сүүлийн үед дандаа цахимаар болж байна. Дуудлага худалдааны дараа захирамж автоматаар гарч, захирамжаа биеэр очиж авах шаардлагагүй болсон.


-Энэ долоо хоногт Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ.
-ХОМ бөглөдөг албан тушаалтнууд татварын тайлан мөн бөглөдөг болгоно.