Ж.Бат-Эрдэнэ: Хөгжлийн банкны асуудал дөнгөж эхэлж байна
Эдийн засгийн байнгын хороогоор Хөгжлийн банкны асуудлын талаар хяналтын ерөнхий сонсгол явагдаж байна. Нээлттэй сонсголын үеэр хурлыг даргалагч УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ дараах тайлбарыг өглөө.
Ж.Бат-Эрдэнэ: Нээлттэй сонсголоос гарах тайланг ЭЗБХ-р хэлэлцэнэ Ж.Бат-Эрдэнэ: Бүх дарга нарыг сонсголд оролцуулах үүрэг өгөөгүй Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор нээлттэй сонсгол төрийн ордонд зохион байгуулж байна. Энэхүү нээлттэй сонсголд 120 гаруй хүн оролцож байна. Энэ үеэр хурал даргалагч УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө. Тэрээр “Зарим зээлдэгчийн захирал нар ирээгүй байна.
Гэхдээ бид бүх дарга нарыг оролцуулна гэсэн бодлого бариагүй. Мөн төрийн байгууллагын удирдлагууд ирээгүй байна гэсэн асуудлыг гаргаж тавьж байх шиг байна. Үүнд ч ялгаагүй, заавал суулгая гэсэн бодлого бариагүй. Төрийн ажил чинь залгамж халаатай шүү дээ. Орлогч дарга гэж бий. Дарга нар маш их ажилтай. Давхар арга хэмжээнүүд олон болдог. Хэд хэдэн байгууллагын дарга нар залгаж, чөлөө авах хүсэлт тавьсан. Үүнд санаа зовоод байх асуудал байхгүй. Хамгийн гол нь иргэдэд мэдээлэл өгөх хэрэгтэй. Энэ чинь нээлттэй сонсгол шүү дээ. Төрийн бүх байгууллага оролцож, мэдээлэл хийж байгаа. Нээлттэй сонсгол зарласнаас хойш хоёр өдрийн дотор оролцох хүсэлтээ компаниуд өгсөн.
Өнөөдөр тэдгээр компанийн төлөөлөл л оролцож байгаа. Та бүхний мэдэж байгаачлан дөрвөн зээлдэгч компани ирсэн байна. Хууль хяналтын байгууллагын төлөөлөл бий. Үүнийг шүүх хурал шиг ч гэж хүмүүс харж байна. Энэхүү нээлттэй сонсголын дараа тайлангаа Эдийн засгийн байнгын хороонд өгнө. УИХ-ын ЭЗБХ хэлэлцээд, цаашид ямар арга хэмжээ авахаа УИХ-д тавина. Чанаргүй зээлдэгчдийн мэдээлэл ил болоход УИХ-ын 22 гишүүн хамаарал бүхий болох талаар зарласан. Тэгэхээр энэ асуудал УИХ-ын чуулганаар танилцуулагдана. Үүнээс тодорхой шийдвэрүүд гарна. Хууль хяналтын байгууллагуудад үүрэг даалгавар өгөгдөөд явна. Өнөөдрийнх нээлттэй сонсгол шүү дээ. Хэлэлцүүлэг биш. Энэ бол дөнгөж эхлэл. Цаашид байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэнэ” гэв.