2022.03.31
Спорт наадам-2022 тэмцээнд багийн дүнгээр 3 дугаар байр эзэллээ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит шилжин явах цомын төлөөх төрийн албан хаагчдын “Спорт наадам-2022” тэмцээн энэ сарын 24-27ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээн нь Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын эрүүл мэндийг дэмжин бие бялдрыг чийрэгжүүлэх, спортын уралдаан тэмцээнд хамруулж, идэвхтэй дадал хэвшил олгох, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилготой.
Тэмцээнд дүүргийн ИТХ, Засаг даргын дэргэдэх хэлтэс, нэгжийн 16 багийн 650 гаруй төрийн албан хаагчид дартс, боулинг, сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн спортын 4 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баг тамирчид тэмцээний Боулингийн төрөлд 1 дүгээр байр алтан медаль, эрэгтэй волейболын төрөлд 3 дугаар байр хүрэл медаль хүртэж дүүргийн Засаг даргын нэрэмжит шилжин явах цомын төлөөх “Спорт наадам-2022” тэмцээнийг нийлбэр дүнгээр III байрт шалгарлаа.