Нийслэлийн Онцгой байдлын газар тэргүүллээ
2022.04.04

Нийслэлийн Онцгой байдлын газар тэргүүллээ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд зохион байгуулсан “Хаврын баяр” биеийн тамир, спортын өдөрлөгийн арга хэмжээнд нийслэлийн Онцгой байдлын газар багийн дүнгээр тэргүүллээ.


Тус тэмцээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг зэрэг 25 байгууллагын 600 гаруй ажилтан, албан хаагч оролцсон юм.

Байгууллагуудын удирдлагуудын дунд буудлагын болон үндэсний сурын харвааны тэмцээн, ажилтан, алба хаагчдын дунд бүжиг, сагсан бөмбөгийн алсын зайн шидэлтийн тэмцээн, “Нийслэлийн бүтээн байгуулалт- 2022” сэдэвт гар зургийн уралдааныг тус тус зохион байгуулж, нэгдсэн дүнгээр шилдгүүдээ тодрууллаа.


Энэ үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын дэргэдэх эстрад хөгжмийн “Хангарди” хамтлаг тоглолтын хэсгээсээ сонирхуулсан юм