УИХ-ын гишүүн Д.Батлут цэргүүдтэй уулзлаа
2022.03.27

УИХ-ын гишүүн Д.Батлут цэргүүдтэй уулзлаа

Эх орныхоо зүүн хязгаарт дархан хилээ манаж буй Эрдэнэт хотын цэргүүдээ УИХ-ын гишүүн Д.Батлут эргэлээ. Гишүүнтэй хамт алба хаагчдын эцэг эхийн төлөөллүүд явсан аж. Тэд хүүхдүүдийнхээ алба хааж буй анги нэгтгэлийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байна.

Д.Батлут "Дайчин эрчүүд маань БНМАУ-ын баатар Чойн Дугаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт, Хилийн цэргийн 0184 дүгээр ангид алба хааж буй. Эрдэнэтийн цэргүүд өнгөтэй, жавхаатай байна хэмээгээд, Хурандаа Б.Баасансүрэн захирагчтай Хилийн цэргийн 0184 дүгээр анги иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, алба хааж буй дайчиддаа сэтгэлийн дэм өгөх зорилготой бидний үйл ажиллагааг маш сайн дэмжиж байгаад талархаж буйгаа илэрхийлээ.