2022.04.08

Н.Ганибал: Иргэдийн нөхөн төлбөрийг хэрхэн шийдэх талаар иргэдийнхээ саналыг сонссон уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.08\ нэгдсэн хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаарх УИХ-ын гишүүний асуулгын хариуг сонсож байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: 

Бид хийх гэж байгаа төсөл болон бусад ажлаа эрэмбэлэх хэрэгтэй. Өнөөдөр талбай дээр жагсаж байгаа залуучууд ухаалаг, хэрсүү байна, гол нь ажлаа сайн хий гэж шаардаж байна. Бидний өнөөдрийн ярьж байгаа Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын асуудал бас адилхан. Үнэхээр энэ станцыг барих гэж байгаа бол хариуцсан хүмүүс ажлаа хийх хэрэгтэй. Энэ төсөлд 9 тэрбум төгрөг тавигдсан гэсэн 280 гаруй иргэдийн саналыг сонсоод, асуудлыг шийдээд явах хэрэгтэй. Олон эх үүсвэрийн талаар ярьж байна. Гаднаас 200-300 төгрөгөөр цахилгаан эрчим хүч импортоор аваад дотооддоо 100 төгрөгөөр гаргадаг Хэрвээ хувийн хэвшлүүд цахилгаан станцуудыг барих бол энэ 200 төгрөгийн тариф өгөөд явж болохгүй юу? Өргөтгөл дээр хэдэн төгрөгийн төсвөөр ямар ажил хийх гэж байна, төлөвлөсөн судалгаа байна уу?  

  Түүний асуултад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хариуллаа.              

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn