2021.12.10
Б.Баттөмөр: Зүүн бүсийн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах нь зөв
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.10/ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
Зүүн бүсийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, импортын цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд үнэтэй эрчим хүчээр орлуулах, баруун бүсийн эрчим хүчний горимын тохируулгын үүрэг гүйцэтгэгч олон талын ач холбогдолтой. Тохируулга гэдэг бол маш их ач холбогдолтой. Эрчим хүчний хүмүүс үүнийг онцлох хэрэгтэй. Усан цахилгаан станц бол тохируулгын үүргийг маш сайн гүйцэтгэдэг.
Олон талын ач холбогдолтой. 90 мб-ын хүчин чадал бүхий цахилгаан станц барьж байгуулах төлөвлөгөөг дэмжиж байгаа. Ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилийн хугацаанд бол эрчим хүчний салбарт хийгдэж байгаа томоохон хөрөнгө оруулалт гэж харж байна. Баруун бүсийн гурван аймагт 264 мянган хүн амтай. Таван аймагт 390 мянган хүн ажиллаж амьдарч байна.
Баруун бүсийн хэрэглээний 78 хувийг ОХУ-аас, БНХАЦ-аас импортоор авдаг. Энэ эрчим хүчний үнэ энэ баригдах усан цахилгаан станцаас 6-7 дахин илүү үнэтэй байгаа. Цаашдаа энэ хэрэглээний үнэ нэмэгдэнэ. Баруун бүс усны урсгал ихтэй газар. Цаашдаа ийм усан цахилгаан станц барих хэрэгтэй.
Ингэснээр үйлдвэрүүд баригдах болно. Ховд голын урсац ямар байх вэ? Байгаль орчинд хийсэн үнэлгээг сонсмоор байна.
Түүний асуултад БОАЖ-ын сайд Н.Уртнасан хариулав.