
2022.04.11
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Дарга нар албаны автомашин унахгүй
Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.
Үүнд: БОАЖЯ-ны эд хөрөнгийн бүртгэлд байгаа, удирдах ажилтнуудын ашигладаг автомашинуудыг зохих журмын дагуу дуудлага худалдаагаар худалдаалж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгосон байна.