Аялал жуулчлалын салбарыг сэргээхэд Засгийн газраас 5 арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2022.04.12

Аялал жуулчлалын салбарыг сэргээхэд Засгийн газраас 5 арга хэмжээ авч хэрэгжүүлнэ

Өнгөрсөн 2 сарын хугацаанд Аялал жуулчлалын салбарынхантай шат дараалсан хэлэлцүүлэг, зөвлөгөөн, уулзалтыг хийж салбараа хэрхэн хурдан хугацаанд сэргээх тухайг хамтдаа хэлэлцэн 5 асуудлыг гарган ирсэн.

Тус 5 асуудлыг Монгол Улсын Засгийн газар гишүүдтэй санал солилцож, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн дэмжсэнээр Аялал жуулчлалын салбарт том дэмжлэгийг авч ирлээ.

Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Эдийн засгийн форум үеэр шийдсэн 5-н шийдвэр:

1. Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангахад зориулж 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх,
2. Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн Нийгмийн даатгалын шимтгэлийн болон Газрын төлбөрийн хуримтлагдсан 3 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөх хугацааг хойшлуулах,
3. 2023 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарлах, сурталчлах,
4. Агаарын тээврийн либералчлах арга хэмжээг хурдасгах,
5. Бүгд Найрамдах Солонгос Улсын аялагчдын визийн шаардлагаас чөлөөлөх, хил орчмын автомашинтай аяллыг дэмжих