2022.04.19

Үнсний хэмжээ бууруулах уутат шүлтүүрийн угсралтын ажил хийж байна

УИХ-н гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нарын санаачилгаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 500 сая төгрөгийн санхүүжилтээр Дорноговь аймгийн дулааны станцын 3.4-р зууханд утаан дахь үнсний хэмжээ бууруулах уутат шүүлтүүрийн угсралтын ажлыг “ТЕРМОМАСТЕР” ХХК гүйцэтгэн туршилт тохируулга зүгшрүүлэлтийн ажил явагдаж байна.

Шинэ дэвшилтэт технологи болох уутат шүүлтүүр суурилуулснаар дулааны станцын яндангаас гарч байгаа утааны хийтэй тээвэрлэгдэн агаарт хаягдах үнсний хэмжээг 99,9 хувь бууруулж стандарт хангасан байгаль орчинд ээлтэй, орон нутгийн ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж байна.