С.Одонтуяа: Хэт нэг намын давамгайлал улс орныг гацаанаас гаргаж чадахгүй, тиймээс сонгуулийн тогтолцоогоо өөрчил
2022.04.21

С.Одонтуяа: Хэт нэг намын давамгайлал улс орныг гацаанаас гаргаж чадахгүй, тиймээс сонгуулийн тогтолцоогоо өөрчил

Үндсэн хуулийн асуудлаар УИХ-ын гишүүд болон зарим намын төлөөллүүд мэдээлэл хийж байна..

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

- Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас өнөөдөр төсвийн тодотгол оруулж ирж байна. Ердөө 10 гаруй хоногийн өмнө маш олон залуучууд талбай дээр гарч жагссан. Олон саналыг улс төрийн намуудад хүргүүлсэн.

- Өнөөдөр бид энэ үүсээд байгаа асуудлыг боломж гэж хармаар байна. 30 жилийн алдаа оноон дээр дүгнэлт хийх цаг нь болсон. Асуудлыг үндсээр нь шийдэх цаг болсон. Ингээд намууд зөвшилцөөд сонгуулийн тогтолцооны өөрчлөлт хийх саналыг дэвшүүлж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

- Монгол улсад улстөрийн болон эдийн засгийн хямрал болж байна. Хүмүүс шүүмжлэхээр гал унтраах маягаар асуудлыг шийдэх нь буруу. Холын стратеги, хөгжлийн бодлогоор ажиллах ёстой. Энэ бүх болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийн суурь шалтгаан нь сонгуулийн тогтолцоо.

Сонгуулийн мажоритар тогтолцоо энэ олон хямралын үүд хаалгыг нээж өгч байна. 2020 оны сонгуульд оролцсон иргэдийн 42 хувь МАН-д саналаа өгсөн байхад УИХ-д 83 хувь, Засгийн газар 100 хувь байгаа нь хэт нэг намын давамгайлал улс орныг хөгжлийн гацаанаас гаргаж чадахгүй юм байна гэдгийг харуулж байна. 2012-2016 онд холимог тогтолцоотой УИХ-д ажиллаж байхад гишүүн болгоны үгийг сонсдог, улстөрийн намууд зөвшилцдөг, шүүмжлэлийг нь хүлээж авдаг байсан. Харин сүүлийн 2 УИХ хэн нэгний даалгавраар ажиллаж ирлээ.

Өнөөдөр Монгол Улсын нэгдсэн төсөв баталж байгаа боловч тойргийн төсөв батлаад байгаа. Тиймээс эхлээд сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах хэрэгтэй. Дараа дарааҮүнээс өмнө улс төрийн намын хуулийг хэлэлцээд үр дүнд хүрэхгүй. Улстөрийн намууд хөгжлийн гацаа болж байна.