Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөлийн уулзалт боллоо
2022.04.19

Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөлийн уулзалт боллоо

Хуралдаанаар БОАЖЯ, МҮХАҮТ хамтран боловсруулсан “Аялал жуулчлалыг сэргээх стратеги төлөвлөгөө”, Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхтэй холбоотой МАЖХ-той байгуулсан санамж бичгийн хүрээнд 2022 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Түүнчлэн Аялал жуулчлалын эвентийн шалгуур үзүүлэлтийн төслийг танилцууллаа.

Б.Бат-Эрдэнэ "Тунхагийн шинжтэй бичиг баримтыг Монгол Улс сүүлийн 30 жилд хангалттай үйлдвэрлэсэн. Гол нь ажил хэрэг, гарц гаргалгаа хэрэгтэй байгааг төлөвлөгөө боловсруулахдаа анхаарч ажиллах шаардлагатай байна. Бид шуурхай, бодит ажил хэрэгч байдлаар хэрэгжүүлж болох төлөвлөлт гаргах нь өнөөдөр чухал байна. Ажлын хэсэг олноор нь байгуулж, хуралдахын оронд ажлаа хийхэд илүүтэй анхаарах хэрэгтэй байна" хэмээлээ.