
2022.04.13
“Байгальд зорчих, явган аялах эрхийн тухай” хуулийн төсөл санаачилжээ
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар “Байгальд зорчих, явган аялах эрхийн тухай” хуулийн төсөл санаачилжээ. Тэд Засгийн газраас санал авахаар төслөө хүргүүлсэн байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Энэ бол хүний салшгүй эрх мөн. Улаанбаатар хот хашаажсан хот болжээ. Байгалийн сайхныг мэдэрч, уул хад, гол ус, хот дотроо ч чөлөөтэй явах боломжгүй болжээ” гэсэн юм.