2022.05.02
“Ирээдүйнхээ төлөө бүтээе” оюутны бүтээлийн үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгууллаа
Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Технологи дамжуулах төв, Оюутны соёл, үйлчилгээний албатай хамтран “Ирээдүйнхээ төлөө бүтээе” сэдэвт оюутны инновацийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн төв байр (VIII)-нд зохион байгууллаа.
Урилгаар Оюуны өмчийн газрын Шинэ бүтээл, ашигтай загварын ахлах шинжээч, Дэлхийн оюуны өмчийн Технологи, инновацийг дэмжих үндэсний сүлжээ /TISC/ хөтөлбөрийн зохицуулагч Б.Одгэрэл оролцож, зохион бүтээгч оюутан залууст оюуны өмчөө хамгаалах ач холбогдлын талаар илтгэл тавив.
Тус үзэсгэлэн жил бүр ШУТИС-ийн оюутны эрдмийн чуулганы хүрээнд зохион байгууллагддаг бөгөөд энэ удаад ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн 110 оюутны 40 бүтээлийг олон нийтэд танилцуулж, шилдэг бүтээлийг шалгаруулав. Тус уралдааны шилдэг бүтээлийг 5 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд үргэлжлэх “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээнд танилцуулна.