2022.05.17

"Төрөлх Алтайн хөгжилд залуусын оролцоо" сэдэвт өдөрлөг боллоо

Уг өдөрлөгийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн санаачлагаар Дэлхийн гэр бүлийн өдөр буюу 5 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан юм.

Тус өдөрлөгт Говь-Алтай нутгийн зөвлөл, Алтай нутгийн ТББ-ууд хамтран оролцов. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан өдөрлөгийг нээж үг хэлэх үеэрээ оюутан залуучуудад Алтай нутгийн онцлог, түүх соёлын талаар ярьж, төрөлх нутгаа хөгжүүлэхэд хамтын оролцоо нэн чухал болохыг онцлов.

Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг 50 аж ахуй нэгжид 461, сумдын Эрүүл мэндий төв, Хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналт, Алтай чуулга, цэцэрлэг, сургуулиудад байгаа 47 ажлын байр байгаа талаар танилцуулга хийгдэв. Өдөрлөгт оролцсон оюутнуудаас нутгаа зорин очиж ажиллахаар 51 төгсөгч холбогдох ажлын байранд, суралцаж байгаа 15 оюутан ГАА-н харьяат бизнес эрхлэгчдийн аж ахуй нэгжид цагийн ажил хийхээр бүртгүүлэв.

Алтай нутгийнхаа оюутан залуучуудад шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Бригадын генерал Х.Лхагвасүрэн, аймгийн нутгийн зөвлөлийн дарга, хөдөлмөрийн баатар Д.Ганбаатар, Монгол Улсын гавьяат жүжигчин, доктор Ч.Бат-Эрдэнэ, "Тайгам алтай" ХХК-ийн захирал Ц.Сономцэрэн нар оюутан залуучуудтай туршлагаасаа хуваалцаж санал солилцлоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn