Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ болон Монголын цахилгаан холбоо ХК хамтран “Телекамерын хяналтын систем”-ийг нэвтрүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлын хүрээнд Улсын төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнүүдэд “Телекамерын хяналтын систем”-ийг МЦХ ХК-ийн улсын хэмжээний дэд бүтэц, технологийн шийдлийг түшиглэн бий болгож, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, сүлжээний өдөр тутмын тасралтгүй хэвийн ажиллагааг хангаж ажиллахад энэхүү “Санамж бичиг”-ийн зорилго орших юм.