2022.05.19
Т.Энхтүвшин: Монголбанк, СЗХ нь банк, санхүүгийн байгууллагын реформыг хийж чадах уу
УИХ-ын нэгдсэн чуулганы /2022,05,19/ны өдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
Гаргасан хуулиа, сунгая гэж байгаад харамсаж байна. Монголбанк, СЗХ тухайн үед энэ хугацааг боломжтой гэж байсан. Миний хувьд санхүүгийн шинжээч хүн. Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг 2010 онд үнэлэлт, дүгнэлт хийж өгч байсан. Банк өөрөө 3 сарын 31 нд аудитаар орсон тайлангаа баталгаажуулаад явдаг ийм байгууллага. 2022 оны 3 сарын 31 нд ОУ-ын аудитаар орсон энэ тайлан дээр үндэслээд энэ хувьцааг гаргаж, IPO хийгээд явах бүрэн боломжтой.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn