Гэр хорооллын гудамж, зам талбайд хайрга, дайрга асгаж, түрж тэгшилж байна
2022.05.24

Гэр хорооллын гудамж, зам талбайд хайрга, дайрга асгаж, түрж тэгшилж байна

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/219 дугаар захирамжийн дагуу гэр хороолол дундах иргэд, авто машин зорчих боломжгүй шороон замыг хусах, дайрга асгаж, түрж тэгшлэх, замын нөхцөлийг сайжруулах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд гэр хороолол бүхий 31 хорооны 83 гудамжны шороон замыг засварлах юм.

Одоогийн байдлаар 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 11, 20, 23, 26, 28, 33, 35, 36, 39, 41 дугаар хорооны 46 гудамжны зам, талбайн нөхцөлийг сайжрууллаа. Цаашид үлдсэн 9, 21, 22, 24, 25, 30, 31, 32, 34, 37, 40, 42, 43 дугаар хорооны 37 гудамжыг засварлахаар ажиллаж байна.