2022.05.20
Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэс шинэ байртай боллоо
Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэс шинэ байртай болж, нээлтээ хийлээ. Тус аймаг нь бүс нутгийн хувьд дөрвөн аймгаар хиллэдэг, хамгийн урт төмөр зам, автозам дайран өнгөрдөг.
Аймгийн Цагдаагийн хэлтэс нь албан ёсны байргүй олон жил болж, хуучин цэргийн анги дамжин үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна. Харин сүүлийн 6-7 жил аймаг, цагдаагийн удирдлагууд удаа дараа хүсэлт гаргаж, Засгийн газар, Хууль зүйн яам, ЦЕГ хүсэлтийг дэмжиж шийдвэр гаргаснаар богино хугацаанд шинэ байртай боллоо.
Тодруулбал, 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай, албан хаагчдын ажиллах, амрах нөхцөлийг бүрдүүлсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон албан тасалгаатай болсон байна.
Тэрээр Говьсүмбэр аймгийн нийт цагдаагийн алба хаагчдадаа ажлын амжилт хүслээ.