2022.05.28

“Мандах наран” орон сууц”-ны 2-дугаар ээлжийн шав тавих ёслол боллоо

Замын -үүд суманд “Мандах наран” орон сууц”-ны 2 дугаар ээлжийн шав тавих ёслол болж, барилгын ажил эхэллээ.

Дорноговь аймгийн иргэдийг орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцаар хангах зорилгоор хэрэгжүүлж буй "Мандах наран" төсөл үргэлжилж байна. Аймгийн хэмжээнд 6 дахь ээлж буюу Замын-Үүд сумын 1 дүгээр багт  8 блок 384 айлын орон сууц ашиглалтад орох юм. 

Энэхүү төслийг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн захиалгаар ”Гантулга Трэйд” ХХК гүйцэтгэх бөгөөд барилга угсралтын ажлыг 2023 оны 4-р улиралд ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна.

Тус аймгийн иргэдийг орон сууцаар хангах бодлогын хүрээнд 2016-2020 онуудад аймгийн хэмжээнд 1500 гаруй айл өрхийг орон сууцжуулсан.

Энэхүү хөтөлбөрийн үргэлжлэл Сайншанд сумын 7-р багт “Мандах наран-5” хорооллын барилгын ажил эрчимтэй явагдаж байгаа билээ.