"МИНИЙ МӨРӨӨДӨЛ" гар зургийн уралдаанд оролцоорой
2022.06.06

"МИНИЙ МӨРӨӨДӨЛ" гар зургийн уралдаанд оролцоорой

"Хассуурь сан" Хөгжлийн төвөөс "МИНИЙ МӨРӨӨДӨЛ" гар зургийн уралдаан зохион байгуулж байгаа билээ. Тус уралдааны бүтээлийг Бүтээлийг 2022 оны 06 сарын 08-ны17:30 цаг хүртэл дараах салбаруудаар авна.

Төв салбар: Баянгол дүүрэг, 17 хороо, Модны 2, Дамдинбазарын гудамж, Түмэн төвийн, 2 давхарт "Хассуурь сан" Хөгжлийн төв.

"Монголын хүүхдийн дүрслэх урлаг" ТББ буюу Kids art Mongolia, Хассуурь сан-Хөгжлийн төв хамтран "Хүүхдийн баяр", “Хүүхдийн зуны амралт”-г тохиолдуулан бяцхан үрсийнхээ баярт мөчийг дурсамж дүүрэн тэмдэглэх зорилгоор "Миний Мөрөөдөл" гар зургийн уралдааныг 6-12 насны хүүхдүүдийн дунд зарлаж байна.

  • Урадаанд тавигдах шаардлага
  • Сэдэв: “Миний Мөрөөдөл”
  • Оролцогчид А4, А3 хэмжээтэй ватум цаасан дээр төрөл бүрийн зургийн хэрэгсэл ашиглан тод өнгөлөг, бүтээлчээр зурсан байх. Зөвхөн шаардлага хангасан бүтээлийг хүлээн авна.
  • Бүтээлийн ард овог, нэр, нас, сургууль болон эцэг, эх асран хамгаалагчийн утасны дугаарыг заавал бичнэ.
  • Хүүхдийн Парк дээр 2022.06.12-ны өдөр “Миний Мөрөөдөл” өдөрлөг дээр олон нийтэд нээлттэйгээр ART STREET маягаар байршуулан, шагналыг гардуулна.
  1. 1-р байр 500,000 мянган төгрөг, зургийн дугуйланд суралцах 1 сарын эрхийн бичиг
  2. 2-р байр 300,000 мянган төгрөг, зургийн дугуйланд суралцах 1 сарын эрхийн бичиг
  3. 3-р байр 200,000 мянган төгрөг, зургийн дугуйланд суралцах 1 сарын эрхийн бичиг

Шилдэг 10 бүтээлийг шалгаруулан гарын бэлгийг гардуулна.

Холбоо барих: 7777-9192

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn