2022.06.15

Б.Дэлгэрсайхан: Цахим орчинд хүний эрхийг хэрхэн хамгаалах вэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2022,06,15/-ны өдрийн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг сонслоо

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: 

Цахим орчинд явагдаж буй хүчирхийллийн судалгаа байна уу. Энэ орчинд ард иргэдийг маш их хүчирхийлж байна. Live-аар маш их бусдыг доромжилж байна, энэ хүчирхийлэл мөн үү. Ахмад настай аав, ээжээ дарамталж тэтгэврийн авдаг хандлага хөдөө орон нутагт маш их байна. Бас ББСБ-аас иргэд зэрэг зэрэг маш их зээл авч өр ширэнд орж байна. Энэ асуудал хаана хамаарах вэ. Хөдөө орон нутагт эрхээ хамгаалах талаар ямар ч мэдлэг алга. Энэ талаар иргэд маш их асууж байна. Хөдөө орон нутгаар явж мэдээлэл өгөх зардал мөнгө бий юу. Иргэд хэнд хандахаа мэдэхгүй байна.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn