2022.06.16

Улиастай-Алтай чиглэл 187 км хатуу хучилттай авто замтай болно

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улиастай-Алтай чиглэлийн 187 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлэхээр боллоо. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал нар Ганцын даваан дээр Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Азийн хөгжлийн банкны төлөөллийг хүлээн авч уулзсан юм. Мөн уг бүтээн байгуулалттай холбоотой зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Азийн хөгжлийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Олон улсын чанартай тус авто зам нь цаашдаа хойд хөрш ОХУ-тай хиллэдэг Арц суурийн боомттой, урд талаараа БНХАУ-тай хиллэдэг Шивээ хүрэнгийн боомттой холбогдоно. Ингэснээр уг зам дагуух Завхан аймгийн сумууд аймгийн төв Улиастай сумтай хатуу хучилттай авто замаар холбогдох боломж бүрдэх юм. Энэхүү томоохон төсөл нь Завхан аймгийн төдийгүй Монгол улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой болохыг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг онцолж байгаа юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn