СХД-ийн 31-р хороонд 250 хүүхдийн ортой цэцэрлэг, 1.6 км авто зам ирэх наймдугаар сард ашиглалтад орно
Сонгинохайрхан дүүргийн 31-р хороонд 250 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг баригдаж байгаа юм. Барилга угсралтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна.
Энэхүү цэцэрлэгийн барилга угсралтын ажил 2021 онд түр саатсан бөгөөд дүүргийн засаг дарга ажлын хэсгийн хамт тус талбайд ажиллаж, гүйцэтгэгч компаниудын захирал, талбай хариуцсан менежерүүдтэй уулзаж, барилгын ажил зогссон шалтгаан дүүргийн зүгээс шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудын талаар хэлэлцэж байсан. Энэ хүрээнд саатсан бүтээн байгуулалт болон зам засварын ажлын хөрөнгө оруулалт, тог цахилгааны асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэсэн юм.
Өнөөдрийн байдлаар тус цэцэрлэгийн барилга угсралт 90 гаруй хувьтай үргэлжлэн, цэцэрлэгийн урд талд 1.6 км авто зам шинээр тавигдаж байна.
Энэхүү цэцэрлэг болон авто замын гүйцэтгэл наймдугаар сард бүрэн дуусаж, улсын комисст хүлээлгэн өгөх юм. Ийнхүү тус хорооны хүүхэд, багачууд 2022 оны хичээлийн жилийг шинэ цэцэрлэгтээ баяртайгаар угтах боломж бүрдэж байна.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.17
2024.12.06